Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа

2019 оны 07 сарын 01

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт  боллоо.

 

 

Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

 

"Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал"Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зам экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх гээд эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Мөн жолооч нарын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахад эерэг нөдөө үзүүлнэ.

 

 

Төслийн захирал Г.Базаррагчаа:

 

Энэ 8.2 км авто зам бол олон улсын стандартад нийцсэн хүнд даацын авто зам. 8 метрийн зорчих хэсэгтэй, 3.5 метрийн хөвөөтэй нийт 15 метрийн өргөнтэй зам байгаа. Замын цементээр бэхжүүлсэн суурийн үе нь 30 см, харлуулсан дайрга үе нь 13 см, өнгө асфалт нь 5 см. Өөрөөр хэлбэл зам нийт 48 см-ийн хучилтын хийцтэй, үүгээрээ хүнд даацын зориулалттай болж байгаа юм.

 

 

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар:

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёр жилийн өмнө Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байгаагийн нэг нь өнөөдөр ашиглалтад оруулж байгаа 8.2 км авто замын ажил юм. Энэ зам ашиглалтад орсноор сумын байгаль орчин, тоосжилт, иргэдийн эрүүл ахуйгаас гадна жолооч нарын аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө. Мөн Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ашиг, улсад төвлөрүүлж буй татвар бол их бүтээн байгуулалтын эхлэл нь болж байгаа юм” 

 

 

Жолооч нарын төлөөлөл Б.Мөнгөнзаяа:

"Өмнө нь уурхайгаас Гашуунсухайт хүртэл 10 гаруй км шороон замаар явдаг байсан. Тэр үед замын тоос шороо их, машины эвдрэлд ч нөлөөлдөг байсан. Одоо шинэ засмал зам ашиглалтад орсноор энэ асуудлууд шийдэгдлээ гэж бодож байна. Жолооч нар их баяртай байгаа”

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Мод сайн арчлаарай худлаа ПР хэрэггүй

  • ter hesgiin gazar ywhad ugaas ih tamtai bsiin odoo ingeed zam tawichij bgad harinch bayartai bn

  • amjilt

  • Жолооч нарын эрүүл мэндэд хэрэгтэй ажил болж

  • Уурхайгаас Гашуун сухайтын зам хүртэл тамын шороогоор өдөртөө 10000 машин холхилж ойр хавийг талхалж байсийн. Оносон ажил болж

  • Bayar hurgey

  • Ноогдол ашигаа авъя аа юун ажил вэ?

  • Өшөө урт зам тавиарай

  • Ulsiin tom company iim tom zam tawilgui yahaw dee, ushuu iluu urt zam taviarai.

  • Төсвийн нийт орлогын 80 хувь уул уурхайгаас орж ирдэг. Уул уурхайгаа зогсоочвол Монгол улс дампуурна. Тиймээс аюулгүй ажлын таатай нөхцөл бүрдүүлж ажиллаж байгаад баярлалаа.

  • Jingiin temee ywjil bdag Zamiin nohod hutsjil bdag shu. Btgii toogooroi

  • Uls oron hugjij l bainashude haa gazar iim muu energytei ymnuud baih ymaa

  • Odoo ter hawiinhaa baigal orching sergeegeed ajilchihwal

  • SHAAGAAD BAI HUURNUUDEE

  • илүү ихийг хийж бүтээгээрэй амжилт

  • Ih oron mn hugjsuur bgag harahad taatai bna

  • Amjilt husy. Uurhaichiddaa ajilliin undur amjilt husy. Negen uy ene hamt olnii heseg n ywlaa.

  • munguu awnaaa

  • xiij bvteej baigaa xvmvvse bitgii buruu shaagad baildaa sonin bvdvvleg xvmvvs shvv

  • Zam ch saihan baihad mashin tereg ch ewdrehgui zugeer baidag. Mashindaa hairtai hen buhend ene medee sain medee bna shuu. Amjilt husyee

  • Orkhon iluu ihiig chadah ni yu l bol doo

  • Энэ Батаа одоо ямар сонин сэтгэлгээтэй хүн бэ? Хийж бүтээж байгаа нэгнээ ингэж хэлээд!!!'

  • Tamiin togoonii ulgeruud neeree tststsu Erdenes tawan tolgoi iluu ihiig chadnashuu!

  • uls oron hogjij bhad bitgii ingj bai

  • Mongolchuud hiihgui bolohoor hiisengui geed, hiiheer shuumjleed uguisgeed yatsan humuus wee

  • Шороо тоосгүй болж байгаа нь сайн хэрэг.

  • Hiij buteej bgaa negnee demjeechee.

  • Iluu ihiig buteegeerei

  • Хийж чадах зүйлс чинь энэ л юм уу

  • Mongoo l awmaar bna!!!!! Ene zam chini hend heregtei yum

  • Mungu2 l geh ym zam dagaad hugjil irdg bzdee hujij bwl bugd l uunesc iluug avn shuudee!!!

  • Хэрэгтэй зүйл болсон л байна шүү дээ.Хийж байгаа нэгнээ дандаа шүүмжилнэ!!!

  • ?????

  • Zam zam l gexiin oor zuilees mungu zavshij chadaxgui bnuu

  • alran shar zam n ulziitei baigee bayrlalaa

  • Bayar hurgeyee. Heregteishuudee. Jolooch nariin altan shar zam n ulziitei baigee

  • saihan medee bnaa

  • Ноогдол ашиг гээд жоохон юм авч байхаар ингээд ажил болгосон нь дээр шдээ, олон ч хүний эрүүл мэндэд тустай.

  • Saihan zam bolson bnle

  • noogdol ashigaa avna shvvv !!!!!

  • heregtei zuil bnaa

  • JOLOOCH NARAA SOYOLJUULAACH HECHNEEN SHAN ZAM BGAD JOLOOCH NAR NI HOG BOL BUGD L HOG GSEN UG SHDEE

  • Muusain luiwarchid

  • Mongoo awayaaaa yun zam be!!!!!!!

  • Жолооч нарыгаа одоо нэг өөрчилмөөр юм да

  • jolooch nar amar bolj bgan bndaa

  • Энэ зам чинь ямар хэрэгтэй юм бэ

  • bayr hurgii

  • (y)

  • Эрдэнэс-Тавантолгой компанидаа баярлалаа.

  • Bayar xurgie mongol uls ch xogjij bnadaa

  • Амжилт хүсье

  • Saihan medee bna ushuu iluu ihiig hiij buteegeerei amjilt husie

  • сайн байна.