Б.Мэдрээ: Д.Баясгалаан, чамайг баривчлагдаад байхад бид жудагтай байсан шүү 

Админ
2019/03/07

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийх үеэр ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд хандаж мэдэгдэл хийж, тоглоом тоотойн дээр шүү хэмээн сануулав. Тэрбээр  “Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдалтай холбогдуулан нэг зүйл хэлье. “Голомт” банкны захирал, хувь нийлүүлэгч Д.Баясгаланд шударга өрсөлдөөчээ гэж хэлье. Хөшигний цаана муу муухай, жудаггүй үйлдэл хийхээ боль. “Голомт” банкыг “Иточү”-гийн зээлийн маш ноцтой хэрэгт холбогдоод байхад, хувь нийлүүлэгчид нь хоорондоо ноцтой зөрчилдөж “Богд” банк болтлоо сальж сарнихад, АТГ-аас баривчилж байхад чинь ХХБ жудагтай шударга хандаж ирсэн шүү. Саяны үйл явдлын ард байсан хүний нэг нь Голомт банкны Д.Баясгалан чи. Тоглоом нь тоотой дээр шүү. Бизнест хүнийг хуурч болдоггүй юм шүү гэж хэлмээр байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна