АТГ: УИХ-ын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлээгүй

Админ
2019/03/11


УИХ-ын ээлжит бус чуулганаар дахин таван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр санал хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь болон Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулахаар ээлжит бус чуулганыг хүлээж байгаа  гэх. Тэгвэл энэ талаарх мэдээллийг АТГ үгүйсгэлээ. АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг “Дараагийн  таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах гэж байгаа талаар зарим сайт тодорхой нэр дурдан бичсэн байна. Тэрхүү мэдээлэл нь үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна