Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна

Админ
Өчигдөр 13 цаг 04 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийх гэж байна. Тодруулбал энэ сарын 30-нд эх орноосоо мордох бөгөөд айлчлал дөрөв хоног үргэлжилнэ. Айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна