Багш нар өлсгөлөн зарлаж эхэллээ

Админ
2019/07/29

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өнөөдөр өлсгөлөн зарлаж эхэллээ.  Багш нар өнгөрсөн сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд "Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцнаас багш нарт 200 квот өгөхийн шаардсан билээ.  Гэвч НОСК-иас ямар нэгэн хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй тул ийнхүү өнөөдөр өглөөнөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Одоогоор 20 гаруй багш өлсгөлөн зарлаж байгаа бол цаашид 500 гаруй багш нэгдэхээ мэдэгдсэн гэнэ.  Өнөөдөр буюу 48 цагийн дотор ямар нэгэн тайлбар мэдээлэл болон шаардлагын хариу өгөхгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна