АТГ-аас тэрбум орчим төгрөгийн хахууль авсан төрийн албан хаагчдын бичлэгийг ил болголоо

Админ
2019/07/29

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгагдаж байгаа хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр шүүхээр хэрэг нь шийдэгдсэн төрийн албаны гурван хэргийн талаар мэдээллийг мөн ажлын байран дээрээ авлига авч байгаа баригдаж байсан бичлэгийг нь олон нийтэд ил болголоо.  Тодруулбал, АТҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авч, улмаар ажлын байранд нь хийсэн нэгжлэгээр 25 сая төгрөг байсныг нь бичлэгээр ил болголоо. Түүнчлэн МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийн бичлэгийг ил болгов. Тэднээс нийтдээ тэрбум орчим төгрөгийг мөрдөн байцаах шатанд бэлнээр хурааж авчээ. Гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 доллар, 70 мянган юанийг бэлнээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна