Багш нар өлсгөлөнгөө зогсоожээ

Админ
2019/07/30

Түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж багш нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна өлсгөлөн зарласан  билээ. Тэгвэл багш нарт квот өгөхөөр болсон байна. Тодруулбал, өчигдөр 18.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал өлсгөлөн зарласан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар хоёр тал харилцан тохирч багш нарт байрны квотыг хүссэн хэмжээгээр өгөхөөр болсон байна. Энэ талаар  МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ. Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна