Дөрвөн настай дагавар хүүгээ тамлан зодсон Б.Тодзаяаг хаалттай хорих ангид 10 жил хорихоор болжээ

Админ
2019/07/30

Дөрвөн настай дагавар хүүгээ хэвтэрт ортол зодсон хэрэг тавдугаар сарын 11-нд гарч нийгмийг цочроосон билээ. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяаг шүүх хурал өчигдөр болж, дагавар хүүгээ тамлан зодсон түүнийг хаалттай хорих ангид 10 жил хорихоор боллоо. Б.Тодзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн тус хэрэгт хамааруулж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна