Даншиг наадам хойшлогдлоо

Админ
2019/07/31

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Даншиг наадам Хүрээ цам 2019” шашин соёлын наадам хойшлогджээ. Энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр буюу  наймдугаар сарын 3,4-ний өдрүүдэд болох ч хойшлогдож ирэх есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсныг тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 


Даншиг наадам ямар шалтгааны улмаас хойшлогдсон нь тодорхойгүй ч албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар  Нийслэлийн Засаг даргын тамгын газар энэ жилийн наадамд оролцохоос татгалзсантай холбоотой гэнэ. Нийслэлийн удирдлагууд бурхан шашны томоохон арга хэмжээ болох эл үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь баяр наадмаас илүү өөр төлөвлөгөөт ажилд илүү анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн бололтой.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна