Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ерөнхийлөгч Х.Баттулгын бэлэглэсэн морины зургийг дэлгэв

Админ
2019/08/01

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь анхны айлчлал өчигдөр /2019.07.31/ эхэлсэн. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзаж, хоёр улсын хоорондын худалдаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, албан ёсны хэлэлцээний үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргасан. Улс орны төр засгийн тэргүүнүүд айлчилж буй улсдаа ямар нэгэн бэлэгтэй очих, бэлэг солилцох нь түгээмэл байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү 13 настай Баррон Трампад морь бэлэглэсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ. Энэхүү бэлэгний талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авах үеэр сэтгүүлчид асуухад  “Мориндоо Ялалт гэдэг нэр өгсөн. Зургийг нь харсан” хэмээн хариулсан байна. Мөн бэлэгний морины талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефан Гришэм ийнхүү жиргэжээ.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна