МАН-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй ярианы бичлэгийг нийтэд цацаж байсан Г.Доржзодовыг шалгасан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “адад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэж, хуурамч нотлох баримтыг миний эд зүйлд шургуулж, чухал ач холбогдол бухий баримтыг хавтаст хэргээс устгаж, #60тэрбум эд мөрийн баримт болох iPhone утсыг эвдэн суйтгэж, Сандуйгийн найз хар Ганбаатартай үгсэж, гарын үсгийг минь хуурамчаар үйлдсэн зэрэг олон ноцтой гэмт үйлдлээр нь Тагнуулын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ” хэмээн мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна