Долоон настай охины хурууг тасалсан этгээдэд 10 жилийн ял оноожээ

Админ
2019/08/02

Долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох  шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

 

Шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 


Хэргийг сануулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ч нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасалсан юм.  


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна