Налайх чиглэлийн түр замыг нээжээ

Админ
2019/08/06

Налайх чиглэлийн түр замын нөхцөл байдал хүндэрсний улмаас түр хаасан. Тодруулбал өчигдөр орсон хүчтэй борооны улмаас замын хэсгүүд эвдэрч, зорчиход хүнд болсон. Тиймээс болзошгүй аюул ослоос сэргийлэн тус замын нөхөн сэргээлт хийгдтэл түр замыг хаагаад байсан юм. Тэгвэл  Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозам усархаг бороо орсны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байсныг шөнийн турш засч өглөөний 06:00 цагт хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Мөн Чингэлтэй дүүргийнийн 15-р хороо 7-н буудлаас Чингэлтэй Зүрх-Уул явах замд Усан сангийн урд талын далан цөмөрснийг Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Улаанбаатар зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-ын шуурхай бүлэг хамтран зорчих хэсгийг хэвийн болгожээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна