12 настай охиныг хүчиндэж, жирэмслүүлсэн этгээдэд ял оноолоо

Админ
2019/08/07

 

Энэ оны эхээр эрүүл мэндийн байгууллагууд улс орон даяар бага насны охид жирэмсэлж, үр хөндүүлж байгаа шалтгааныг тогтоохоор ажиллажээ. Шалгалтын явцад 12 настай охин үр хөндүүлсэн нь илэрч, улмаар хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн цагдаа хэрэг бүртгэл нээн, шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ гэмт хэрэг Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборт гарчээ. Өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т-д 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ял оноосон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна