Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг 2021 онд ашиглалтад оруулна

2019 оны 08 сарын 07

Засгийн газрын хуралдаанаар 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж асуудлыг хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах аж.

 

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • ene muusain luvarchid odoo bolih heregtei ulsiin medliin 67 ga gazar yagaad neg hunii gart orvoo hurd gej grupiin gartuuniig shalgah heregtei. ulsiin medliin gazar haana bna aa.

  • Ард иргэддээ ил тод зарлаж санал хүсэлт авч байгаа нь их сайхан санагдлаа.Барилгын ажлын эхнээс нь үнэнч шударга ажиллагаатай барилгын мэргэжлийн компанийг хээль хахуулгүй шударгаар сонгон шалгаруулж чанар технологийн өндөр шаардлага хангасан барилгын материалаар цэнгэлдэх хүрээлэнгээ бариулаарай.Байгууламж болгон түүх агуулж хот орныг маань чимж байх учиртай.Мөн гадаа орчны тохижилтын ажлыг нь цуг хийх хэрэгтэй гэж бодож байна.Цэцэрлэг барих ч юм уу.Хүмүүс очоод тайван цэвэр орчинд амрах сэтгэл төрөхөөр, очиж үзэх дуртай газар нь байвал гоё шүү.АМЖИЛТ ХҮСЬЕ!

  • Хотоос зайдуу Хуй 7 худаг орчим барих жилийн 4 улиралд ажиллавал ажлын байр нэмэгдэнэ.товлорол зохих хэмжээгээр саарна тэнд 1 тосгон бий болно

  • Маш зөв шийдэл байна жилийн жилд 120 мянгат орчмоор түгжрээ үүсгээд стадион тойрох гэж чихэлддэг үе удахгүй ард хоцрохнээ гэснээс шинэ хоккейн стадион хаан баригдаж байгаа вэ түмэн олон минь