Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Б.Мэргэн: Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй

2019 оны 08 сарын 12

Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн 15 минут завсарлаад эргэж оржээ. Шүүх хуралдааны явцын талаар өмгөөлөгч Б.Мэргэн " Шүүх хуралдаан хэвийн явагдаж байна.  Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь хэрэг нь маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор нэг хэсгийг нь олон нийтэд ил болгосон. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй" гэв. 

 

 

"Tovch.mn"  газар дээрээс нь шууд мэдээлж байна.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл