ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн баян 25 гэр бүл

Админ
2019/08/12

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 24 хувиар нэмэгдэж, 1.4 их наяд ам.долларт дөхөж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.

 

Дэлхийн хамгийн том “Walmart” сүлжээ дэлгүүрийн эзэн Уолтоны гэр бүлийнхэн жагсаалтын нэгдүгээрт 191 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигджээ. Уолтонынхны хөрөнгө сүүлийн жилд 39 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Жагсаалтын хоёрдугаарт Шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүлийнхэн оржээ. Хөрөнгө нь 127 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа Марсын гэр бүлийн чансаа жагсаалтад нэг байраар дээшилсэн байна. Газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг удирддаг ах дүүс Дэвид, Чарльз Кохов нар 125 тэрбум ам.доллароор гуравдугаарт орсон байна.

 

Дөрөвдүгээр байрт Саудын Арабын хааны гэр бүл анх удаа оржээ. Цаашлаад “Chanel” компанийн гүйцэтгэх захирал Ален болон Жерар Вертеймер нар (57.6 тэрбум ам.доллар), “Hermes” компанийн эзэн Дюмагийн гэр бүл (53.1 тэрбум ам.доллар), “Anheuser-Busch INBEV” компанийг эзэмшдэг Ван Дамм, Спулберх, Де Мевиус нар (52.9 тэрбум ам.доллар) жагсаалтад багтжээ. 

 

Сүүлийн 15 байранд Канад, Герман, Франц, Их Британи, Швейцар, Индонез, Хонконг, Тайланд, Италийн гэр бүлүүд багтжээ. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна