БНСУ-ын иргэн эсэн мэнд олджээ

tovch.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн энэ сарын 11-ний өдөр алга болж, улмаар эрэн хайж эхэлжээ. Тэгвэл БНСУ-ын иргэн эсэн мэнд олджээ. Тэрбээр энэ сарын 12-ны өдрийн 08.00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн байна.
Үндэсний аврах бригадын 39 алба хаагч, 12 нохой, 3 автомашин, НОБГ-ын 32 алба хаагч 1 нохой, 5 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 3 автомашин, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Цагаагийн 3 дугаар хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашин, нийт 111 хүн, 14 нохой, 15 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан юм.
Сэтгэгдэл
Гарсан зардлыг нь төлүүлээд дээр нэг шалтгаан олж заагаад торгууль тавиад явуулбал зохино.
Зарим хүн их тэнэглэх юм. Манай нутагт үхвэл тэнд байгаа манайханд ямрав?
Монгол хүн алга болвол ийм аймар олуулаа хайдаггүй байж бас л
үхэж байг муусайн солонгосчууд