Улсын аварга Н.Батсуурь: Допинг хүнийг хагас галзууруулдаг

Админ
2019/08/14

Үндэсний баяр наадамд таваас дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаарх мэдээлэл олны анхааралд байгаа билээ. Эдгээр 16 бөхийн нэг болох Улсын аварга Н.Батсуурь өнгөрсөн өвөл “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ допингийн талаар хэрхэн ярьж байсныг хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэргээшийн шинжилгээр ямар нэгэн бодис илрээгүй болохыг мэдэгдсэн билээ.  

 

-    Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд олон бөхчүүд сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Яах аргагүй хориотой эм, бодис зардаг хэсэг бүлэг байна. Тэд хүнийг хайрлахгүй мөнгө олж байна. Залуу хүн бол өнөөдрийн амжилтаа л бодно уу гэхээс дараагийн хор хөнөөлөө бодоггүй. Өнөөдөр л сайн байвал болно гэдэг үзэл дээр нь тоглолт хийж байгаа хүмүүс байна. Тэр бүү хэл хүчний багш нар ч байна.


-    Яртай бол бяртай, бяртай бол яртай гэдэг үг хүртэл бөхчүүд дунд байдаг. Допинг бол Монгол бөхийн удмын санг мөхөөж байгаа зүйл.


-    Үхэх сэхэхийн даваан дээр байгаа хүнд морфени тарьдагтай л адилхан зүйл. Манайд хяналт үнэхээр муу байна. Ний нуугүй хэлэхэд гааль дээр тийм тариа оруулж ирж байгаад баригдсан баттай мэдээллүүд цөөнгүй байдаг. Надад сэргээш хэрэглэх шаардлага байхгүй. Урт наслахаа л бодно уу гэхээс өнөөдрийн амжилт чухал биш. 


-    Сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн хүнтэй барилдахад мэдрэгддэг. Хөлстэйгөө хутгалдаад байхад л цуцсан шинж ер ажиглагддаггүй. Нэг үгээр хүнийг хагас галзууруулдаг. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна