Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Б.Чойжилсүрэн: Бизнесийн түүхэнд улс төрөөс шалтгаалж хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдэгчид болчихлоо

2019 оны 08 сарын 14


Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүст Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгч, улмаар хоёр хоногийн өмнө уг арга хэмжээ авагдсан. Тус компани нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх бөгөөд 2016 онд зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Засгийн газрын уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байр сууриа илэрхийлжээ.

 


-    Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?


-    Би компаниа олон нийтээс нуугаагүй. Энэ талаар нэлээд тайлбар хийчихсэн. Би 2010 онд долоо дахь жил дээрээ явж байсан лицензийг худалдаж авсан нь үнэн. Гэхдээ 2016 онд түүнийгээ шилжүүлж зарсан. Түүнээс хойш надаас шилжүүлж авсан залуучууд ашиглах гэж оролдож байгаад ингээд бүтэлгүйтчихлээ. 

 


-    Хохирлын хэмжээгээ гаргасан уу. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол амсаад байна вэ?


-    Надаас шилжиж байх үед энэ компани 57-58 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Шилжүүлж авсаныхаа дараа 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Тэгэхээр тэр хэмжээний хохирол амссан гэж хэлж болно. 

 


-    Зарим сайд нар энэ уурхай анхнаасаа хууль бусаар явж ирсэн учраас нөхөн олговор олгохгүй гэж ярьж байна. Та нарын хувьд энэ мөнгөө төрөөс нэхэмжлэх үү?


-    Сүүлийн өдрүүдэд энэ талаар янз бүрийн шийдвэрүүд их л гарлаа. Эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийг нь бичгээр буюу албан маягаар олж авъя.  Дараагаар нь шилжүүлж авсан залуучуудтай уулзаж, цаашид хэрхэнээ шийднэ. Ер нь Монгол улс хуультай. Энэ хуулиа л дагах байх гэж найдаж байна. Биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Сүүлдээ бүр эргэлзэж байна шүү дээ.

 


-    Танай компани үнэхээр Засгийн газрын яриад байгаа шиг хэд хэдэн хууль  зөрчсөн юм уу. Тусгай зөвшөөрлийг авахдаа хүртэл хууль зөрчсөн асуудал байгаа юмуу?


-    Худал зүйлийг хэд давтахаар үнэн болдог гэдэг билээ. Тэр л болж байх шиг . Одоо энд олон зүйл нуршаад яахав. Тусгай зөвшөөрлийг нь яаж авснаас эхлээд өнөөг хүртэл хэрхэн ажилласан талаараа эмхэлж байгаад харуулъя. 

 


-    Энэ уурхайг цаашид өөр улстөрчид ажиллуулж магадгүй, учир нь энэ бол баялагийн тулаан байсан гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ хэр ортой вэ?


-    Цаашид өөр улстөрч авч ажиллуулна гэдэг юу л бол. Яагаад гэвэл энэ уурхайд миний нэр холбогдсоноороо эрсдэлд орчихож байгаа юм. Хэрвээ миний оронд гадаадын нэг компани эсвэл улс төрд байгаагүй хүн байсан бол асуудал иймдээ тултал босохгүй л байсан байх. Гол асуудал нь надад байгаа юм.

 


-    Тэгэхээр улстөржүүлж байна гэж харж байна уу?


-    Үйл явцыг харахад ойлгомжтой байгаа биздээ. Миний хувьд 2016 онд энэ компаниа зарсан. Гэхдээ надтай холбогдсоноороо тэр залуучууд монголын бизнесийн түүхэнд улс төрөөс шалтгаалж хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдэгчид болчихлоо. 

 


-    “Сауд гоби коэл транс” ХХК-ний тавин хувь нь Худалдаа хөгжлийн банкных гэдэг мэдээлэл байдаг. Энэ тал дээр тайлбар өгөөч?


-    Энэ талаар бичиг баримтаа харж байгаад ярьсан дээр байх. Ер нь бол 100 хувь миний мэдэлд байсан юм. 

 


-    Ер нь ийм зүйл болно гэж таамаглаж байв уу. Ерөнхий сайд хүртэл яасан их ханаж цаддаггүй шунал вэ гэж ярьлаа шүү дээ?


-    Би хөрөнгө оруулалтыг хамгаалдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж. Сүүлийн үед шуналын тухай хөндлөө. Бизнес хийж байгаа хүнд дараагийн бизнесийг өргөжүүлэх хүсэл байдаг. Миний үүсгэн байгуулсан “Хурд” компани зуны улиралд гурван мянга ажлын байр бий болгож, сард 6 орчим тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргадаг. Гурван сарын хугацаанд 18 тэрбум төгрөгөөс илүү зардал гаргадаг. Цалингаас гадна урсгал зардал гэж юм байна. Аливаа нэг компани ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 3,4 сарын хугацаанд гаргаж буй зардлаа даадаг болох хуримтлалтай болохын төлөө ажилладаг. Бизнес хийж байгаа хүн ийм л эргэж буцаж болохгүй тойрогт орчихдог. Үүнийг бизнесийнхэн мөнгөний төлөө явж байна гэж ярьдаг. Улстөрчид ч ялгаагүй албан тушаалын төлөө тэмцэлддэг шүү дээ. Үүнийг улстөрчийн шунал гэх үү, амбиц гэх үү... 

 


-    Таны хамаарал бүхий компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах энэ үйл явцыг танай намын дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж харах хүн цөөнгүй байна л даа?


-    Нотлогдоогүй зүйл энд ярьмааргүй байна. 

 


-    Гэхдээ та бол улстөрд байгаа цөөн бизнесмэнүүдийн нэг. Яг иймэрхүү байдлаар төр хувийн хэвшил рүүгээ халдаад байх юмуу. Засгийн эрх барьж байгаа намын ерөнхий бодлого энэ асуудлыг зангидах ёстой юм биш үү?


-    Би бол хохирогчдын нэг. Матрын нулимс унагаад өөрийнхөө талаар ярьмааргүй байна. Олон нийт үүнд дүгнэлт хийнэ биз. 

 


-    Тост тосон бумбын нуруунд танайхаас гадна олон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл яагаад ганцхан танайхыг онцлоод байгаа юм бол?


-    Харин үүнд л гайхаад байна. Өмнө нь 9 уурхай байсан. “Сауд гоби коэл транс” ХХК 10 дахь нь. Одоо таван уурхай нээхээр хүсэлтээ өгчихсөн байгаа билээ. Гэхдээ би эдгээр компаниудтай барьцахгүй. 

 

 Tovch.mn
 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • hulgaich gishuud said darga nartai bsan chine odoo bur deeremchid garaad irjee Xuuk Jenko hoyoroo yasan baragddaggui shunaltai tsagaandaa gaechihsan yum be huuliar olgood huuliin daguu ajillaj hurunguu zartsuulj bga huviin hevshliinheniig gadaad dotood yalgaa bhgui ard tumnii ner barij nutgiin ninja nariig bosgoj deeremdhee zogsoo

  • ЖДҮ тендер аваагүй ээ энэ хүн

  • Энэ хүн олон хүнийг ажлын байраар хангаж олон тэрбумын татвар тѳлдѳг хүн дээ. Хятад компанийг дэмжээд Үндэсний компанийг нугчин дарлаа даа

  • Uls turiin ursuldugchuu nuhchin darah gesen hurelsuh ,hurelbaatar nariin yavuurgui arga baril bn gej harj bna.uurhai zogsood mongolchuud yuu hojih yum.ajilgui hunii toog heden 100 gaar l nemegdeh biz

  • Dorvod hun bish 19horoolol suugchid har benzin kolonik derged baishin bariaad 180terbum olson bizdee gal garahad ter suugchid yahuu dooroos us garaad bna uvs hunii shunal heterhii dandaa hudalaa yrina

  • Нутгийн иргэд дураараа дуртай газраа ухаад хаядагийг хэлдэг хүн байдаггүй нь хачин байнуу. Яагаад гэвэл тэд барьж аваад зодно,бүр өөрийг нь хүний олноор дайрч доромжилно.

  • Чойжоо хулгайч Тост тосон бумбын нуруунаас зайлж үз!!!

  • Байгал орчин нутгийн ард олонд ямар их хохирол учруулсанаа яагаад тооцохгүй бна Адгийн наал зах нь тэнд амдарч бгаа малчид амьдрах орчноосоо хөөгдөж амь зуулганаасаа салж малын бэлчээр усгүй болжхамаг хөрсийг нь эргүүлсэн шороо тоосонд нь амьдарч өчнөөн хохтрч бгаа шүү дээ Яагаад дандаа уул уурхайн компаниуд хохирол тооцож мөнгө нэхэж бдаг Байгал орчин нутгийн ард түмэн болохоор ямар ч үнэлгээгүй хэлэх тоогүй болдог юм бэ Чойжилсүрэнгийн алдагдал гэж бгаа130 тэрбум төг нөхөн сэргээлт болон нутгийн ардтүмэнд учруулсан хохиролын хаана нь ч хүрэхгүй

  • Yun ih hurungutei yum hezee uhne gej hurungiinhe hireer zobj uheerei

  • Энэ нөхөр наймаачин уу ? Их хуралд суудаг бол хууль гаргах ажилтай баймаар

  • анхнаасаа хууль бус байсан юмбол өдийг болтол явуулж байдаг. хайранч газар шороо хайран ч хөрөнгө цаг зав. иймэрхүү байдлаар дээрэм хийгээд ч нэг их сайхан санагдахгүй л бна

  • Хүрэлсүх шиг юманд цочидог хүн биш гэсэн юундаа гоншигоноод байгаан.бүхнийг мөнгөөр хардаг аа одоо боль

  • сонирхолтой

  • 8eh oron ard tumneer tejeelegcheed yunch uchuuhen bodoh ve

  • busad 7 uurhaig tgvvl adilhan haah hergteishdee harin xaaxku ym bol ulam demjindee choijilsvren guaig

  • mundag xvn hamgiin gaihaltai shuud uls tortoi xolbogdood bga neg zuil 8 uurhaigaas ygd mongol xvnii uurhaig ingene we mongolchuudaa arail teneg bgn bishuu mongol mongoloo vzdegu gj yasan vnen vg we

  • harin tiimee uugn ooriin xvch hodolmoroorl odii xvrsen zaluu ymsan ymar ulsiin ih hurliin gishuun bolchood bayjsan bishdee

  • Улсын хөрөнгийг, дундын өмчийг эхлээд хамгаалдаг хуультай болъё! Хувийн эрх , эрх чөлөө, хувийн өмчийг хоёрдугаарт тавьсан цагт л бид ард нийтээрээ эв нэгдэлтэй, урагшлан хөгжиж дэвших нигууртай билээ!

  • Бүхнийг мөнгөөр хардаг даварсан хүн дээ

  • Sdanuud uhehdee hoshnogondoo heden haltar tsaasaa hiigeed uheh bish ulsuj uheh geed bn uu llruud hoich uedee ongon dagshin baigalia uldeeldee ta nar turuulj torj turuulj luiwardaj awsanaaraa bgali orchin an amitan hun hurtel alaj boldog yumuu haraal idsen nowshnuud

  • ganch amidrahdaa gazar shoroo uhaj sendiishihgui bol uuruur amidrah arga alga uu

  • Yag unendee huuli busaar buh biznes ni bosson uhsenii hurungu oruulalt,mongol tumen naaddag naadamchidiin gazar ene luivarchingiin gart orson odoo bitgii Choijoogiin zuv ene tr gej dagaj chalchignaad bai zarim ni...

  • Хүмүүсээ хамгын гол нь байгаль.гол ус . нутаг орноо хайрлахад л хамаг утга учир нь байгаа .

  • Зараагүй эсвэл таньдаг залуучуудтайгаа хуйвалдаа биз .. Жинхэнэ Матрын нулимс наадах чинь өрөөсгөл ярилцлага болж Монголын ард түмний тэмцлийг доромжилсон Чойжилсүрэнг хамгаалсан сурвалжлага хийгээ юу? Байгаль орчин ард түмний тэмцэл хамгийн чухал юмыг хөндөдгүй асуудаггүй ийм сурвалжлага гэж юу байдаг юм!!!!

  • Baigaliin belen bayalagiig uhaj mungu olj bgaag business gj harahad dutagdaltai. Ene olon uul uurhain orond jinhneesee uursduu baigalid horgui, niited heregtei bayalag buteedeg bol uur hereg

  • хууль гэдэг нь зөвхөн өөрсдөдөө зориулж гаргадаг болохоор эдний хуулийн дагуу бүхэн хүний эрх чөлөө үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг шүү.

  • их муу хүн гэж санадаг шүү энэ нөхөрийг

  • Больцгоолдоо Хүүк эдр одоо попрох юмаараа поп ролдоо арайчдээ

  • Монголынхоо топ татвар төлөгчдийг ингэж дарамталвал уул уурхайгаас өөр орлогогүй улс яана даа бүрхэг байна даа

  • Choijilsurengiin zow ulstoriin shaltgaanaar olon Mongol zaluusiig ajilgui bolgoloodoo Choijilsuren ch harin ch er hun shig zan gargajee

  • Yg unen ingeed baihaar hen Mongold ym hiih ym be shalt utgagu ym