МАН-ын бүлэг цаасаар авсан саналаа нэгтгэнэ

Админ
2019/08/16

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж байна. Тус бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар буюу нууц санал хураалтаар авахаар болсон. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш 15.00 цагт хуралдаж, намын 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан. Тус намын бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, зөвшилцөх ажлын хэсэгтэй хэд хэдэн уулзалт хийсэн ч МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа юм. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадаагүй учир эдгээр асуудлуудаар цаасаар санал авчээ. Бүлгийн хурал 11 цагаас уг саналаа нэгтгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна