Танилц: УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэгдэх асуудал

Админ
2019/08/16

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны ирэх долоо хоногийн хуваарь гаргалаа. Чуулганаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. 

 

Ирэх даваа гараг буюу энэ сарын 19-нд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын баг болон Үндсэн таван сэдвээр дэд ажлын багүүд хуралдах юм.

 

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2019.08.16-ны өдрийн хурлаар батлав. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 19-НӨӨС 23-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

 

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

                                                                                                                                                                                                                                                        

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд. 

 

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

 

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан: 

 

/Хуралдааны танхим, цагийг жич зарлана/

 

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

 

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

 

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

 

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;

 

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан;

 

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан.

 

 

08 дугаар сарын 19-ний Даваа гарагт:

 

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

 

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

08 дугаар сарын 20-ны Мягмар гарагт:

 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

 

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 

08 дугаар сарын 21, 22, 23-ны Лхагва, Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна