Л.Оюун-Эрдэнэ: Бөх, төр хоёр тусдаа байх ёстой, сэргээшийн асуудлыг ажиглаж байна

Админ
2019/08/19

Баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх дуулиан дэгдээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр би допинг хэрэглээгүй, харин миний шээс солигдсон хэмээн мэдэгдэл хийж, Улсын баяр наадмыг зохион байгуулах комист “Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвшээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу байр суурьтай хүн.

 

Монгол бөхийн дэвжээ нь сүүлийн жилүүдэд бөхчүүдийн үнэн хүчийг сорьсон шударга шударга тэмцлийн талбар байсан эсэхийг бодитоор тогтоолгох, бөхөд хайртай түмнийхээ эргэлзээг бүрэн тайлж, 2009-2019 онуудад Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн өгсөн сорьцын талаарх Дэлхийн допингийн эсрэг агетлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг тус байгууллагаас албан шугамаар ирүүлэн, бодит байдлаар олон нийтэд мэдээлэхийг хүсье” гэх гомдол гаргаад байгаа юм. Уг үйл явдалтай холбогдуулж, Хэнтий аймгийн Бэрх хотын уугуул, тус аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн байр суурийг сонирхоход “Энэ асуудалтай холбоотойгоор Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй.

 

Ер нь бөх, төр хоёр тусдаа байх ёстой, уяач УИХ хоёр тусдаа байх ёстой. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх ёстой байх. Өмнөх асуудлууд нь үнэн үү, худлаа юу гээд олон асуудлууд гарч байна. Үндэсний баяр наадмыг хэт төр рүү татаж хуульчилсан нь буруу байж магадгүй. Иргэдийн баяр цэнгэлийг илүү их улс төржүүлэх зохицуулалт болсон санагддаг. Миний эрхлэх ажилд баяр наадмын комисттой холбоотой асуудал байхгүй. Ажиглаж л байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна