У.Хүрэлсүх: Эх орноо хамгаалах цаг болсон, шаардлагатай бол цэрэг, армиа хөдөлгөе

Админ
2019/08/19

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үеэр хуралдаанд оролцогчдод хандан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ. Түүний хэлсэн үгийг “ТОВЧ”-члон хүргэж байна. 

 

-    Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцаарай. Албан ёсоор үүрэг даалгавар болголоо шүү. Эртхэн зохицуулалтаа хийж, арга хэмжээгээ аваарай.


-    Энэ Засгийн газар 2 зорилт тавьсан. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах.


-    Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Хууль, хяналт, прокурорыг өөрчилж байна. Шударга ёс нэг өдөр тогтчихдоггүй.


-    Төрийн хуулийг уландаа гишгэдэг, хууль бусаар баялаг олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэнэ. Монголын төрд олигархиуд орж ирснээс хойш үйл ажиллагаа нь гацаанд орсон.


-    Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй, оллигархиудын өмнө өвдөг сөхөрч болохгүй. 


-    Цаашдаа монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Ингэж гэмээнэ төр ариусна.


-    Тос тосон бумбын лицензүүдийг цуцла. Төрд төмөр нударга байдагийг харуулах хэрэгтэй. 


-    Ам руу нь мөнгө чихээд болдог юмаа гэж бодож байгаа хүмүүс байна. Гэвч монголын шүүх өөрчлөгдсөн шүү. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. 


-    Орхоны хөндий, Сэлэнгэ, Ерөө, Хүдэр, Хэнтий Гутайн даваагаа хар. Энэ бүхэнд холбогдох газрууд арга хэмжээгээ авна. Замбараагүй уур уурхайтай тэмцэх цаг болсон. Гол мөрөн ширгэж дууслаа. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг, армиа хөдөлгөе. Газар нутгаа очиж хамгаалаг. 


-    Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Тос тосон бумба, Гутайн даваа зэрэг газруудыг эхний ээлжинд шалга. Үүнийг хийж чадахгүй бол ажлаа өг.


-    Бидэнд алт хэрэгтэй юу, эко систем хэрэгтэй юу... Байгалийн эко системын эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. 


-    Сумын удирдлагуудад авилга өгөөд Тос тосон бумбын нурууг ухах гэж оролдсон. Үүнийг хууль хяналтынхан шалгаж байна.  УИХ-ын гишүүн, сайд ч байсан хамаагүй гэмт хэрэг хийсэн бол ялаа үүр.


-    Дарамтлаад, амь насанд чинь аюул учруулах гээд байвал Төрдөө хэл. Төр  томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Битгий ай, битгий худалдагд, барьцаанд ор. Төрийн сүлд та нарыг харж байгаа.


-    Цаашдаа монголын төр, засагт олигархиудыг сонгогдох ёсгүй. Төрийн толгойд байгаа хүмүүсээс хэн нь олигархи вэ гэдгээ ард түмэн ялгадаг болсон.


-    Хувийн эрх ашиг доогуур эх орны ашгийг шургуулдаг байж болохгүй. Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно. Концесс-дно, ЖДҮ-днэ. Ийм төр байж болохгүй. Үүний төлөө тэмцэж ажиллая. Үүн дээр би хатуу байр суурьтай байдаг. 


-    Хэзээ ч нугарахгүй, хэн ч нугалж чадахгүй, хэнээс айхгүй, хэнд ч худалдагдахгүй. Намайг худалдаж авна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна