Шүүх: Шүүхийн шийдвэрийг нээлттэй танилцуулна

Админ
50 минутын өмнө


С.Зоригийн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн сум дундын шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая завсарласан талаар бид мэдээлсэн. Шүүх хурал завсарласантай холбоотой Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ. Төв аймгийн шүүхийн байр болон эдгээр гурван шүүгч нарыг тусгай хамгаалалтад авсан эсэх талаар тодруулахад “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах журмын дагуу хамгаалалтад авсан. Хамгаалалтын ажлыг Төв аймгийн Цагдаагийн газар хариуцаж байгаа. Шүүх бүрэлдэхүүн хэр хугацаанд зөвлөлдөхийг хэлж мэдэхгүй. Гэм буруутай эсэх шийдвэрийг олон нийтэд нээлттэй танилцуулна” гэлээ.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна