Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд бол надаас бяр тэнхээ, барилдаан, авьяасаараа хол илүү

Админ
2019/08/19


Энэ жилийн Үндэсний Их баяр наадмаар 9 давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тэрбээр энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсэн бөгөөд Баяр наадмын коммист гомдол гаргаад байна. Түүнийг допинг хэрэглэсэн гэх асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Тус мэдээллийг “ТОВЧ”-члон хүргэж байна.

 

-    Бөхийн холбоонд сэргээшийн талаарх маргаан 2012 оноос хойш үүссэн. Бараг 17 жил болж байна. 


-    Би дахиад Бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хоёр жилийн өмнө мэдэгдсэн. Маргалдагч талынхаа тавьсан бүх саналыг хүлээж авч байгаа. Чинбаттай удаа дараа уулзсан. Бидний дунд ойлголцохгүй байгаа зүйлгүй. Эв нэгдлээс эрхэм зүйл байхгүй. 


-    Энэ итгэл үнэмшилийнхээ хүрээнд 2000 онд 8 дарааллан улсын баяр наадамд түрүүлсэнийхээ дараа 9 дэх жилдээ Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтоход элэг бүсээ тайлж өгсөн удаатай. 


-    Сэргээшийн асуудал ноднин дээд цэгтээ хүрч 70 гаруй бөхчүүдийн асуудал нэг хэсэг баригдсан. Дараа нь Б.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр сэргээшийн бүх асуудлыг зохицуулдаг гэж ярьсан. Нөгөө юм л бол хойд захын хар овоохой гэдэг шиг... 


-    Өнөө жил БНСУ руу шинжилгээг нь өөрчлүүлэхээр явсан гэсэн худлаа мэдээлэл тараасан байна. 


-    Э.Оюунболд бол ээжтэй минь нэг гол усных. Сайн ярьбал садан хүмүүс.


-    Гурван жилийн өмнө Улсын баяр наадамд түрүүлснээс хойш уулаа, идлээ гэсэн яриа гарсан. Гэхдээ надтай тухайн үед таарч байгаагүй. Тэрэнд нь санаа зовоод сүүлийн үед утсаар холбогддог болсон. 


-    Гадаад дотоодын тэмцээнд ороход хоёр төрлийн саванд шээсний шинжилгээ аваад лац ломбыг нь хийгээд л өгчихдөг байсан. Баяр наадмын шинжилгээг чухам яаж авдагийг мэдэхгүй юм. 2007 оноос хойш наадамд барилдаагүй. 


-    Би шинжилгээний өрөөгөө орж гарах нь битгий хэл баяр наадмаар тавын эхэлчихсэн хойно Төв цэнгэлдэх ордог. Утсаа ч гэсэн авдаггүй. Хэл амны нэмэр гэж бодоод... 


-    Допингийн эсрэг төв бол МҮОХ-ны байгууллагын дэргэд байдаг байгуулага. Дарга нь “Элэгний” гэгддэг Ж.Хатанбаатар эмч.  Гүйцэтгэх захирлаар нь доктор Г.Сүхбат ажилладаг. Доктор Г.Сүхбат олон жилийн өмнө миний үүсгэн байгуулсан сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үүнтэй л намайг холбоод байдаг юм.   


-    Монгол бөх бол монголчуудын бүтээсэн өв соёл. 


-    Э.Оюунболдтой, Нутгийн зөвлөлийнхөнтэй аль алинтай нь уулзаагүй байна. Сэргээш хэрэглэсэн гэж ер санаанд буухгүй байна. Бие бялдар, бяр тэнхээ, барилдаан, авьяасын хувьд байгалиа заяасан “төрсөн” хүн шүү дээ. Ийм хүнд нэмэгдэл бэлдмэл шаардлагагүй. 


-    Э.Оюунболдыг уулаа идлээ гэсэн зүйлд нь санаа зовдог байснаас биш сэргээшийн асуудалд ер санаа зовж байсангүй. 


-    Э.Оюунболдын утас руу нь залгаж үзсэн. Мессэнжерээр холбогдох гэсэн боловч хаалттай байгаад байна.  


-    Бөх морь хоёр сэвтэх нь амархан байдаг. Тиймээс ариун дагшин байх ёстой.


-    Бөх хүн өөрөө хийморь цог золбоогоо дээш нь өргөж, ариун бус газраар үл явж, буруу үг үйлдэл гаргаж болохгүй. Өөрийнхөө бодол сэтгэлийн үргэлж цэвэр ариун байлгах ёстой. 


-    Намайг хүмүүс гайгүй л тамир тэнхээтэй хүн гэдэг байсан. Э.Оюунболд бол тамир тэнхээнээс гадна, хурд хүч, авъяас мэдрэмж нь надаас хол илүү хүүхэд.  

 

Товч
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна