М.Уранцэцэг ДАШТ-ий иж бүрэн медальт Монголын анхны эмэгтэй жүдоч боллоо

Админ
2019/08/26

Токио хотноо болж байгаа дэлхийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий иж бүрэн медальт Монголын анхны эмэгтэй жүдоч боллоо. Тэрбээр, хэсгийн аваргын төлөө эх орон нэгт, олимпын хүрэл медальт, Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдаж ялсан. Улмаар Укрианы жүдоч Дариа Белодид цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын жүдоч Мелани Клементтэй барилдаж гарт өчих мэхээр цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна