Аюулгүйн зөвлөлөөс шүүгчдийн асуудлаар ШЕЗ-д хандаагүй

Админ
2019/08/26

Өнгөрсөн зургадугаар сард ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг.  Үүнээс хойш хэд хэдэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээлэл гарсан. Өнөөдөр энэ талаар ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна гэх мэдээлэл гарсан ч тус газраас уг мэдээллийг үгүйсгэлээ. Тус мэдээлэлд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтсан. ШЕЗ хууль, журмын даргуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ хэмээж байсан юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна