ЭХНЭРИЙГ МИНЬ АВРААЧ

Админ
2019/08/26

Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлаас болж амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Өвчнийх нь хор зүрх, элгэндээ нөлөөлсөн учир Солонгос улсад эмчлүүлэхээр болжээ. Эмчилгээний зардалд нийт 120 сая төгрөг шаардлагатай болоод байгаа  аж. Тиймээс М.Уянга бүсгүйд тусалж, түүний амь нас, амьдрал, гэр бүлийг аврах хандивын аяныг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс зохион байгуулж, халуун сэтгэлт ард түмнээсээ хандив өргөхийг хүсч байна.


Таны М.Уянга бүсгүйд хандивласан бага боловч хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.
Таны хийсэн буян мянгаар үржигдэн буцах болтугай!!

 

ЭХНЭРИЙГ МИНЬ АВРААЧ‼️‼️

 

Түүний нөхөр Ц.Ариунболд ийнхүү бичжээ...

 

Уянгаа минь Монголын сэтгүүл зүйн салбарт 10 гаран жилийг зориулж ард түмэндээ үнэн зөвийг сонсгож, харуулахын тулд залуу насаа зориулж яваа нэгэн. Өнөөдөр тэр минь хүнд өвчинд шаналж үхэх сэхэхийн зааг дээр үрдээ хорогдон тэмцэж байна.

 

Саяхан л инээж явсан хань минь ингээд үхэх сэхэхийн зааг дээр хэвтэж байгааг харах хүний хань, эцэг хүний хувьд үнэхээр хэцүү байдаг юм байна.

 

Бөөрний архаг дутагдал нь зүрх, элгэндээ нөлөөлж яаралтай харь орныг зорьж хагалгаа хийлгэх шаардлагатай болсон юм. Солонгос улсад хийлгэх хагалгааны өртөг 120 сая төгрөг.

 

Миний хань 100 хувь эдгэх боломжтой ч нэг насаа телевиз, сэтгүүл зүйн салбарт зориулж яваа залуу гэр бүлийн хувьд бидэнд тэр их хэмжээний мөнгө хаана байх билээ.

 

Найз нөхөд хамт олноос минь зохион байгуулж байгаа хандивын аянд нэгдэж байгаа та бүхэнд талархаж байна.

 

Бидэнд тусалж гэр бүлийг минь элэг бүтэн үлдээхэд хандив өргөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

 

Сэтгүүлч М.Уянгын нөхөр, хүү 2оос

Таны хийсэн буян мянгаар үржигдэн буцах болтугай!!

 

Сайн үйл бүхэн дэлгэрэг. #Like #Share
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна