Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд би сэргээш огт хэрэглээгүй, надад итгээрэй гэсэн

Админ
2019/08/27

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан. Тодруулбал, Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн.

 

Тэгвэл мэргэжилтнүүд Э.Оюунболд аваргын хэрэглэсэн дээрх дөрвөн төрлийн бодисыг ямар учиртай бодис болохыг тайлбарлахдаа станозолол бэлдмэлийг 1962 онд Америкт нээсэн бөгөөд 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглож байжээ. Мелдониум гэдэг нь манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь аж.   Харин сүүлийн гидрохлоритиазид, хлориазид нь дээрхи хоёр бодисыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүнүүд юм байна. Мөн шээс хөөдөг аж.

 

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Э.Оюунболдын багш УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Саяхан би Э.Оюунболдтой ярьсан. Багшаа би сэргээш огт хэрэглээгүй надад итгээрэй гэж хэлсэн. Өөртөө их итгэлтэй байна билээ. Наадмын өмнө сэргээштэй хутгана гэж олон удаа заналхийлж байсан. Тэрбум 700 сая төгрөгөөр баяр наадмын худалдаж авсан гэж гүтгэсэн гэсэн.  Хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн. Үнэхээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шийдвэрлэ. Миний хувьд итгэл алдах зүйл алга. Ер нь сүүлийн үед бөхчүүдийн дунд шээс солигдлоо, шинжилгээ нь өгүүлээгүй гэсэн яриа их гардаг болж” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна