Дарханы замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

Админ
2019/08/28

Наймдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Улаанбаатар Дарханы замд том оврын ачааны автомашин буюу трак хот хоорондын автобусыг мөргөсний улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр уг осол Хоёр даваа гэх газар гарсан бөгөөд автобусанд 32 зорчигч явж байжээ.

 

2007 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн тов оврын ачааны трак даваа өгсөж яваад унтарч, улмаар ухрах үйлдэл хийж байхдаа нийтийн тээврийн автобусыг мөргөсөн байна. Эмнэлэгт хүргэгдсэн таван хүний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна