Ирэх мягмар гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Админ
2019/08/28

Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 3-ны өдөр буюу мягмар гарагт бүх нийтээр амрах шийдвэрийг гаргалаа. 

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын өдрийг  бүх нийтээр амрах өдөр болгосон бөгөөд тухайн ажлын өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны бямба гаригт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна