Х.Нямбаатар: Гишүүд ирэх сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд чуулганыг шантаажилж байна

Админ
2019/08/28

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй тав хонож байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх  уг чуулганд хуулийн дагуу 57 гишүүнээс дээш гишүүний ирцтэйгээр эхлэх ёстой. Гэтэл зарим гишүүд уг заалтыг шантаажилж, ирэх сонгуульд өрсөлдөх эрхээ баталгаажуулахаар санаархаж байгаа талаар УИХ-ын гишүүг Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Миний ойлгож байгаагаар зарим нэг хүмүүс ирэх сонгуульд нэр дэвших эрхээ авахаар элдэв шантааж хийж байна. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлт бол улс орны цаашдын хөгжил, УИХ-ын гишүүний тангараг, төр түмний төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр хандах ёстой. Гэтэл Засгийн газрын зарим гишүүд ирэх сонгуулийн пи араа хийж байна. УИХ-ын гишүүний кноп дарах дархан эрх бол тэр хүний хувийн өмч биш. Дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийх хэрэгсэл биш” гэлээ.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна