Д.Цогтбаатар: Хар тамхи, тамхи зөөвөрлөсөн гэх тав, зургаан дипломатыг эгүүлэн татаж, 60 гаруй хүнийг цагдаад өгсөн

Админ
2019/08/28

Манай улсын дипломат ажилтнууд гадны улс оронд хууль бус бараа тээвэрлэсэн гэх хэрэг удаа дараа гараад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд л  Турк Улсын Истанбул хот дахь манай Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярынхаа хамтаар өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдан тус улсад хоригдож байна. Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг герион тээвэрлэж явсан бөгөөд энэ мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон юм. 


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Энэ талаараа “Бид бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна. Европын бүх орнуудад шалгалт хийсэн. Тусгай байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Хар тамхи болон тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг 2012 онд би Төрийн нарийн бичгийн дарга байхдаа халсан. Гэтэл тэднийг дахин ажилд нь авсан байна. Бүгдийг нь халсан.

 

Мөн элчин сайдууд дээр бүртгэлтэй байгаа машин тэрэг дээр хяналтаа сайжруулж байна. Өөрөөр хэлбэл арга хэмжээг бүх шатандаа авч байна. Шинэ журам сая батлууллаа. Энэ хэрэгт холбогдуулж тав, зургаан дипломатыг эгүүлэн татагдаж, 60 гаруй хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан” гэлээ.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна