Д.Эрдэнэбат : УИХ-ыг хорлон сүйтгэсэн хүнээ олоод хэлээрэй

Админ
3 цаг 25 минутын өмнө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч техникийн саатал гарсанаар чуулган завсарлахад хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй байна. Техникийн хэлтсийн дарга ажилдаа анхаар” хэмээн бухимдалаа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10 цагт эхлэх ёстой чуулган чинь 12 цаг өнгөрч байхад эхэлж байна” гэхэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хорлон сүйтгэсэн хүнээ олоод хэлээрэй” хэмээгээд чуулганы танхимаас гарч оджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга утсаа салгаад “алга” болжээ. Ийм учир гишүүд чуулганы хуралдааныг зориудаар гацаахаар оролдож байна гэж хардцгааж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна