М.Уянгад туслах хандивын аянд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар нэгдлээ

Админ
2019/08/28

Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал оноштойгоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Бөөрний дутагдал нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тэрбээр Солонгос улсад яаралтай мэс засалд орохоор болжээ. Гэвч тус улсын эмнэлгийн байгууллагын зүгээс эмчилгээний зардал 120 сая орчим төгрөг болно гэдгийг мэдэгджээ.

 

Тиймээс сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлж эхэлсэн. Тэгвэл М.Уянгад туслах хандивын аянд улс төрийн нөлөө бүхий эрхэмүүд нэгдсэн байна. Тодруулбал УИХ-ын дарга Г.Зандаршатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар тус бүр 2 сая төгрөгийн хандив өргөжээ.

 

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна