УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүү  халдлагад өртжээ

Админ
2019/08/29

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч техникийн саатал гарсанаар чуулган завсарлахад хүрсэн. Энэ үйл явдлын дараа УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга утсаа салгаад “алга” болсон. Улмаар ТЕГ-аас хайж буй гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Учир нь зарим гишүүд улс орны чухал асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх гэж байхад чуулганы хуралдааныг зориудаар гацаахаар оролдож байна гэж хардцгааж байсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодотгоод авсан. Тэгвэл үнэхээр хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байж магадгүй байна. Учир нь УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга Ц.Борхүү  халдлагад өртсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өчигдөр өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа үл таних хоёр этгээдэд зодуулжээ. Нэлээд хүнд бэртэл авсан тул яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Ц.Борхүүг хэвтэрт ортол нь зодсон хоёр этгээд зугтсан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа аж. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна