НОСК-ийн нэг ч ажилтан авлигын хэргээр шалгагдаагүй

Админ
2019/08/29

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж, ашиглалтад ороод буй Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцны бүртгэл өнгөрсөн долдугаар сард болж, иргэдийн нэрсийг сонгон шалгаруулсан билээ. Нийтдээ 972 айлын орон сууцанд дөрвөн бүлэгт хуваагдсан иргэд бүртгүүлсэн бөгөөд 40 гаруй мянган иргэн бүртгүүлсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан мэдээлээд байгаа. Гэвч тус байгууллагын ажилчид авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэх мэдээлэл нэр бүхий мэдээллийн сайтуудаар гарсан. Яг одоо НОСК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр НОСК-ийн дарга Б.Сүхбаатар “Буянт-Ухаа-2 түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг бид нээлттэй явуулж байгаа. Бид хэн нэгэнд ямар нэгэн даваа тал олгохгүй. Гэтэл хэд хоногийн өмнөөс хийж байгаа ажлыг минь харлуулж, НОСК-ийн ажилчид авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарлаа. Манай нэг ч ажилтан авилгын хэргээр шалгагдаагүй гэдгийг албан ёсоор хэлж байна” гэлээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна