Л.Оюун-Эрдэнэ: Дээд шүүхийн ЗТ-ын тэргүүн М.Батсуурьт Шүүхийн Ёсзүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэлээ

Админ
2019/08/29

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан асуудалд холбогдсон хоёр шүүгчийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандсан юм. Тэрбээр... 


-    Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт гомдол гаргасан.  Монгол улсын шүүхийн Ёс зүйн хорооны тогтоолоор М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэлээ.


-    М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрхзүйн газрын даргаар, эцэг н.Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтед Энержи ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Үүнийгээ АТГ-т өгсөн ХОМ-тээ дурдаагүй гэдэг нь нотлогдсон байна.


-    Гомдол гаргасан шалтгаан нь Засгийн газрын холбогдох байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч тухай бүрт нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь өөрөө даргалаад байсан тохиолдлууд гарсан. Учир битүүлэг харилцаа байна гэдэг нөхцөл байдалд орж байсан.   


-    Судалгаа явуулж, схемыг гаргахад Юнайтед Энержи компанийн захирлаар М.Батсуурийнн аав Мишиг ажилладаг байсан нь тогтоогдсон. М.Батсуурь төрсөн эцгийнхээ талаар мэдээлэх ёстой байсан ч дурдаагүй.


-    Шүүхийн Ерөнхий хорооны тогтоол хэрхэн цааш хэрэгжилтэд анхаарал хандуулж өгөөч.


-    М.Батсуурь Гүйцэтгэх засаглал шүүх засаглал руу дайрч байгаа мэтээр ярьж байна.  Хуулийн дагуу шүүгч зөвхөн хуульд л захирагдах ёстой. Хэрвээ ашиг сонирхолын зөрчилтэй байвал тухайн шүүх хурлыг даргалахаас татгалзах ёстой. Гэтэл М.Батсуурь бүр албаар Эрдэнэтэй холбоотой хэргүүдийг түүж авч, 49 хувийг хууль бусаар худалдан авсан талд үйлчилсэн гэх хардах үндэслэл үүссэн.


-    Х.Идэрт Монгол улсын шүүхийн Ёс зүйн хорооны тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан. 


-    УИХ-ынн гишүүнээр ажиллаж байсан Хувьтөгөлдөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан эдгээдүүтэй холбоотой, тэднээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Гэтэл Эрдэнэтэй холбоотой асуудал дээр Хувьтөгөлдөрийн Идэр оролцсон. 
-    Шүүхийн Ёс зүйн хорооны сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолын тайлбарт Хувьтөгөлдөр, Идэр нар буюу эцэг хүү хоёр хүүхэд байхаасаа хамт амьдраагүй гэсэн.


-    Идэрийг шүүгч болоход эцэг болох Хувьтөгөлдөр нөлөөлөх боломжгүй талаар дурдсан байна. Үүнийг хүндэтгэж хүлээж авч байна. Хүний амьдрал бол баян, юу ч тохиолдож болно.


-    Ёсзүйн хорооны тогтоол  АТГ-т хандахад хүргэж байна. Цаашдаа давж заалдах боломжтой.


-    Цаашдаа дуулиант хэргүүд бүгд шүүх рүү очиж байна. Хэрэг бүртгэх, хянагдах ажил дуусч байна. Одоо шүүх хэрхэн шийдэх вэ гэдэг хүлээлт үүсгэж байна.


-    Шүүх засаглалд Засгийн газар нөлөөлөх боломжгүй.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна