З.Энхболд: Э.Оюунболдын допингийн асуудал, цол хураах асуудал 2-3 жил шүүхээр үргэлжилнэ

Админ
2019/08/29

Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн аварга Э.Оюунболдын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнийг албан ёсоор зарлаад байгаа.  Одоо Э.Оюунболдын цолыг хэзээ хураах вэ гэдэг асуулт хариултаа хүлээж байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр үүссэн асуудлыг тодруулахад "Цол хураах талаарх бичиг Ерөнхийлөгчийн тасгын газарт ирээгүй. Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох асуудал яригдана.

 

Допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед болсон допингийн асуудал сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпын төрөл биш учраас олимпын төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчлэхгүй гэдэг асуудлыг ч хүмүүс тавьж байна. Ер нь Э.Оюунболдын допингийн асуудал, цол хураах асуудал 2-3 жил шүүхээр үргэлжилнэ" гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна