Тэрбумын авлига авсан Н.Баярсайхан Ш.Раднаасэдийг “илчлэв” үү

Админ
2019/08/30


АТГ өнгөрсөн сард хоёр бичлэгийг нийтэд дэлгэсэн.  Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын  бичлэгийг дэлгэж, Н.Баярсайханы гэрээс 230.8 сая төгрөг, 152.177 доллар, 77.000 юанийг бэлнээр хурааж авсанаа мэдээлсэн.

 

МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсаныг тогтоосон ч  шүүхээс Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Харин Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

 

Тэгвэл өчигдөр орой УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ талаарх ноцтой мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тодруулбал  “Оймс"-чин тэмдэглэлийн дэвтэртээ авсан хахууль болгоноосоо "Ааяад төдөн төгрөг, Ааяад төдөн хувийг нь ...өглөө" гээд биччихсэн бсан гэжийшт. Кто Ааяа?!” хэмээжээ.  


Харин тус мэдээллийн дор хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох “Ааяа”-г УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэх хүмүүс нэлээд байна.

 

 

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна