Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

С.Амарсайхан Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газрын дарга нарыг чөлөөллөө

2019 оны 09 сарын 02

Замын асуудал иргэдийн бухимдалыг дээд цэгт хүргэж, агаарын бохирдол юу юугүй хаалга тогших гэж байгаа энэ үед хотын дарга зарим газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт хотын дарга С.Амарсайхан Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

 

Тэрбээр тус өдөр шуурхай хуралдаан хийж  нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээс нь хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна.


Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай үргэлжлүүлэн хариуцлага тооцно хэмээж ийнхүү хоёр даргыг ажлаас нь чөлөөллөө.
 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • АГААРЫН БОХИРДОЛ ИД ИХЭСДЭГ ҮЕ ЭХЛЭХ ГЭЖ БАЙХАД ДАРГЫГ НЬ СОЛИДОГ НЬ ТИЙМ ЗӨВ ШИЙД ЮМ БАЙХ ДАА.ДАРГА ХЭН Ч БАЙСАН АГААР БОХИРДОНО. АМАРСАНАА ӨӨРӨӨ Ч БАЙСАН АДИЛХАН ДАА.

  • Ажлын хариуцлагыг ингэж тооцож гэмээнэ хариуцлага дэг журам сайжирна. Залуу даргын ажлын арга барил зөв байна.зарим нь захиргаадлаа ч гэх вий. Захиргаадалт байхгүй ардчилалаар бамбай хийж эмх замбараагүй, эрх дураараа байгаа энэ үе өнгөрч эзэнтэй хариуцлагатай үе ирлээ.