Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

"ОБ пластик" ХХК-ийн эзний хүү найз нь охиноо хөнөөсөн нь тогтоогджээ

2019 оны 09 сарын 05

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгасан. Хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргилыг хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргасан байна. О.Боргил нь "ОБ пластик" ХХК-ийн эзэн Н.Отгонбаярын хүү аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Chamin Erdene iin hergiig ene shig zovoor oloosoi doo

  • Нэг их муухай нуглайсан новш чинь сайхан охиныг алчихаа юу?

  • Yaliiin deed hemjee ogoh heregtei

  • Yaliin deed xemjee og

  • Tsag burt medeelleer hangaj baidagt tovch.mn sait-n humuus mash ih bayrllaa gej helyaaa

  • Хүү гэнээ 2-дахь авгайгаа алсан хөгшин хар юм.

  • ИЙМ муухай юмнууд амьд яваад яах юм. Үхээч.