УИХ-ын гишүүдийн “хөлд чирэгдсэн” улс орны эрх ашиг

Админ
2019/09/05


УИХ-ын гишүүд ТАНГАРАГАА мартжээ

 

УИХ-ын гишүүн бол улс орны ашиг сонирхлыг эрхэмлэгч Ард түмний элч юм. Тиймдээ ч “Монгол улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсынашиг сонирхлыг эрхэмлэн Төрийн хуулийг дээдлэн захиж, гишүүнийхээ үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараг өргөдөг. Харамсалтай УИХ-ын гишүүдийн дунд өнөөдөр тангарагаа санаж байгаа нь хэд байна вэ... 

 

Ард түмний элч биш ахуй амьдралаа дээшлүүлэгч болж, улс орны эрх ашигийг хамгаалагч бус хувийн эрх ашигаа өмгөөлөгч болж буй тэд улс орны амин чухал асуудлаар бойкот хийж, тойрог өгвөл, томилгоо хийвэл хэмээн шантааж хийхээсээ ичихгүй байна. Наанаа ард иргэд гэж ярьчихаад цаанаа амин хувиа хоохойлж суугаа тэд сонгогчидынхоо эрх ашигаар сонгууль худалдаж авахаас сийхгүй байна. 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал чин сэтгэл хэмээн чихэн дээр цэцэг ургуулж төрд шургалсан этгээдүүдийн гуйлийг нь цухуйлгаж байна. 

 

Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд зарим гишүүн шалтгаангүйгээр тасалсан, оролцоогүй гэх үндэслэлээр УИХ-ын даргаас болон Ц.Нямдорж гишүүнээс шүүмжлэл хүртсэн. Шүүмжлэл хүртсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар Хөвсгөлийн тайгад амарч яваа тухай "Зууны Мэдээ" сонин өнөөдөр мэдээлсэн байна. 

 

УИХ-ын чуулганаар яг одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Гэтэл зарим гишүүд чуулгандаа суухгүй онгоцоор нисч, зарим нь ийнхүү хөдөө аялаж явна. Эцэг хуульдаа магад 10 жилийн дараа л гар хүрч болох эгзэгтэй, хариуцлагатай цаг мөчийг бид туулж буй. Хэрэв энэ удаад хуульдаа өөрчлөлт оруулчихвал ирэх жилүүдэд Засаглал тойрсон маргаанаас эхлээд олон асуудал шийдлээ олно гэдгийг Ажлын хэсгийхэн амаа чилтэл ярьж байгаа. Харин энэ бүхэн бойкот гишүүдэд хамаагүй юу...

 

Хуулийн дагуу ҮХ-ийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөр бусад асуудлыг хэлэлцэхийг хориглодог. Үүнийг нь далимдуулж, өөр бусад санаагаа гүйцэлдүүлэх санаатай байгаа гишүүдэд зориулж УИХ-ын дарга арга ядахдаа саяхан захирамж гаргажээ. Тодруулбал Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байх үед буюу энэ сарын 30-ныг дуустал УИХ-ын гишүүдийг дотоод гадаадад томилолтоор явахыг нь хориглож, УИХ-ын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг захирамжилсан байна. Гэвч энэ захирамжинд захирагдахгүй хэмээн томилолтоор явахдаа л явна гэсэн нөхдүүд цаад Төрийн ордонд чинь байна.  

 

УИХ-ын гишүүний онцгой бүрэн эрхийн хамгийн эхэнд Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах  гэж заасан. Хүчээр буюу заавал дүрэм журам, захирамж гаргуулж байж “ажлаа” хийдэг тэд ирэх дөрвөн иргэдийн эрх ашигийг хамгаалж чадах уу. Ичих ч үгүй таны төлөө төрийн ажлыг гүйцэлдүүлнэ хэмээн бурна даа. Гишүүнийхээ үүргээ биелүүлж чадахгүй бол гишүүн гээд яанам. Үтэр түргэн бүрэн эрхээс татгалзах зөв биз дээ. 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэд анхааралтай ажиглаж байгаа. Өчигдөр гэхэд л бараг 20 гаруй гишүүн УИХ-ын Есзүйн хорооны даргаар нэрээ дуудуулан барин, УИХ-ын даргаар айлган байж чуулгандаа суусан. Өөрөөр хэлбэл ихэнхи УИХ-ын гишүүдийн толгойд одоо дараагийн сонгууль л эргэлдэж буй. Өнгөрсөн жилүүдэд жилүүдэд ЖДҮ, Концесс, 60 тэрбум төгрөг “хувааж”, өнөөдөр улс орны амин чухал асуудал болох ҮХ-ийн өөрчлөлтийг  гаргуунд хаяж байгаа нөхөд дараа нь таны төрд төлөөлж чадах уу. Сайн бод, бод, бод...   

 

Б.Ариун
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна