786 тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Эрэл" ХК, "Хөтөл" ХК, "ТОСК", "Капитал банк" зэрэг компаниудыг прокурорт өглөө

Админ
2019/09/05

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж зээлээ төлөөгүй компаниудыг хуулийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “ ЗГХЭГ-аас Ерөнхий прокурорт хууль цаазын тэргүүн зөвлөх Б. Жаргалсайханд  хандан хоёр бичиг явуулсан. Төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд асуудлыг хөөцөлдөх хуулийн этгээд хэн бэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ. Жишээ нь, байгаль орчин сүйтгэсэн асуудал сөхөгдөхөд байгаль орчин сүйдсэн асуудлыг ярьдаггүй боловч тухайн компанийн хохирлын ярьсаар ирсэн. Төрөөс зээл авсан асуудалд хохирол яригддаггүй. Харин хувь иргэний асуудал бол тэр нь хохирол гэж нийгэмд ойлгогддог. Үүний цаана асар их нийтийн эрх ашиг, төрийн өмч хохирсон, шамшигдсан ч шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. 


Иймээс ЗГХЭГ-аас Улсын Ерөнхий прокурорт хандаж байна. Шалтгаан нь Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор. Прокурорын тухай хуулийн дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй энэ асуудлыг Монгол төрд учирч буй хохирол юм гэж үздэг. Тиймээс Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл" ХК, "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк",  "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна.

 

 

ЗГХЭГ нь Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна.  Уг нь төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд нь ЗГХЭГ биш прокурорын байгууллага нь хөөцөлддөг. Олон улсад ч тийм байдаг. Төрд гарч байгаа асуудлыг араас нь хөөцөлддөг байвал хөрөнгө шамшигдах, ял завших асуудал багасах магадлалтай. Манайд уг нь хууль бий. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна. Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүйгээс 1.2-1.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ зээл төлөгдөөгүйгээс Хөгжлийн банк зээл олгох боломжгүй болоод байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна