Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана

2019 оны 09 сарын 05

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулга-уулзалт энэ сарын 17-18-нд Төрийн ордонд болно.

 

Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 10 гаруй улсын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрийн орны сайн туршлагаас хуваалцах юм.

 

Тухайлбал, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл, тэдний аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, "Бүү тэвч" илтгэл тавина. Харин зочин илтгэгчээр Швед Улсын "Гадаад Харилцааны Яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх" асуудал эрхэлсэн сайд Per-Anders Sunesson оролцож, панелистээр БНСУ-ын “Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжлийн институт”-ын Ерөнхийлөгч Инсоок Гвон оролцох юм.

 

БНСУ-ын “Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжлийн институт”-ын Ерөнхийлөгч Инсоок Гвон нь Сөүл хотын засгийн газрын Хүний эрхийн комиссын орлогч дарга, Ерөнхий сайдын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын хорооны гишүүн, Хууль зүйн яамны Бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх хорооны дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашдаг нэгэн юм. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллаж яваа тэрээр Солонгосын Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо (KWAU) -ны оны шилдэг эмэгтэй шагналаар шагнагдаж байжээ.

 

Солонгосын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Институт (KWDI) нь Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын дэргэдэх засгийн газрын судалгааны төв юм. 1983 онд байгуулагдсан цагаасаа хойш KWDI нь эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар цогц судалгаа явуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, сайн сайхан байдлыг Өмнөд Солонгост сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. KWDI нь судалгааныхаа үр дүнг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж, эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, жендэрт суурилсан хүчирхийлэл, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын олон талт асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавин ажилладаг байгууллага юм. 

 

Солонгосын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Институт (KWDI)-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү. https://eng.kwdi.re.kr/main/main.do

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл