Б.Хурц нарын хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ

Админ
2019/09/05

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард зургаан өдрийн турш үргэлжилж, шүүх наймдугаар сарын 19-ний өдөр шийдвэрээ гаргасан билээ. Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр Прокуророос эсэргүүцэл бичиж Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Иймд одоо шүүх хурлын товыг ахин гаргаж, шүүх хуралдаан дахин болох аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна