Г.Занданшатар УИХ-ыг тараана гэж гишүүдээ шантаажилж эхэлжээ

Админ
2019/09/06


УИХ-ын дарга Г.Занданшатар давхар дээлийг тайлах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг заалтыг дэмжихгүй бол УИХ-ыг тараана гэж гишүүдээ шантаажилж эхэлжээ. Учрыг тайлбал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа. Гэвч зарим УИХ-ын гишүүд уг асуудлыг далимдуулан хувийн эрх ашгаа хөндөж, тойрог амла, томилгоо хий хэмээн шантаажилсан талаар нэр бүхий улстөрчид одоо ч ярьсаар байна. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарим нэг улстөрчдын эрх ашиг буюу дахин сонгогдох санаархалыг хааж байгаа учир гол гол заалтуудыг зориудаар унагасаар байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд танхимаа өөрөө толгойлдог байх өөрчлөлтийг дэмжсэнгүй. Уг нь нэмэлт өөрчлөлтийг хэвээр баталсан бол Засгийн газрын “насжилт” уртасч, төрийн тогтвортой байдал бий болох байлаа. Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас нэг чухал заалт болох давхар дээлийг тайлах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах заалтыг хэлэлцэнэ.  Өнгөрсөн хугацаанд Давхар дээл болоод УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хуулийн заалттай болох талаар хангалттай ярьсан. Хор уршигийг нь ч хангалттай мэдэрсэн. Гэтэл тус хуулийн өөрчлөлт бас батлагдахгүйд хүрч магадгүй байна. Тиймээс хэрэв энэ өөрчлөлт батлагдахгүйд хүрвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг таарна хэмээн гишүүдээ шантаажилж эхэлжээ. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг хуулийн өөрчлөлтийг наанаа бүгд дэмжиж байгаа мэт байсан ч ачир дээрээ унагсан. Давхар дээл, гишүүнийг эргүүлэн татдаг өөрчлөлт мөн л энэ замаар явбал УИХ-ын дарга үнэхээр УИХ-ыг тараах үйлдэлийг эхлүүлж болзошгүй байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна