"Үдийн цай"-г барилгын материалын саванд зөөсөн хэрэгт зөрчлийн хэрэг нээжээ

Админ
2019/09/06

НМХГ-аас Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй "Үдийн цай" хөтөлбөрт хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр  сургуульд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус сургуульд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг "Коко Дисерт" компани нь  "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд сурагчдад өгдөг таргийг барилгын материалын саваар зөөдөг болох  нь тогтоогдсон байна. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг шинжлүүлэхээр лабораторид өгсөн  байна. 

Түүнчлэн тус компанийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн  өмчийн харилцааны газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг нээж, прокурорт хүргүүлэхээр болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна