Ноён уулын хэрэгт Засгийн газар тахимаа өгөхөөр шийдсэн үү

Админ
2019/09/10

Ноён уулын шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар оролцож байна

 


Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бараг 53 удаа хойшилсон Ноёын уулын шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд болж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд уг шүүх болох байсан ч хариуцагч тал буюу Уул уурхай яамнаас хүн ирээгүй учир хойшилсон юм. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нарын хүмүүс оролцож байгаа аж.  


Мэдээллээс харахад Засгийн газар уг хэрэгт бууж өгөхөөр шийдсэн бололтой. Учир нь  өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа гараг бүр хийдэг хурлынхаа үеэр Ноён уулыг онгон дагшин байдлаар нь авч үлдэх ёстой. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон байна.  


Өнгөрсөн хугацаанд “Захиргааны шүүхэд таван АРД ТҮМЭН ялсан ч "Центрагоулд", Засгийн газар, Кадастрын алба, АМХЭГ зэрэг төрийн байгууллагууд завинд суун ялагдсан ч тахимаа өгдөггүйгээс ингэж сунжирч байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүх хурал 53 дэх удаагаа хойшлогдсон бөгөөд өнгөрсөн шүүх хурлын үеэр шүүгчийн биед халдсан тохиолдол гарч байсан” хэмээн Ноён уулын тэмцэгчид мэдэгдсээр ирсэн билээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна